Веб |  Мэдээ |  UB Map |  Э-Шуудан |  Хөгжим |  Гар утас |  Тоглоом |  Блог |  Share |  Мессенжер |  Найзууд
GoGo

Интернэт бий болсноор хүмүүс цаг хугацаа, орон зайг үл хамааран бие биентэйгээ харилцах боломжтой болжээ. Текстээр, дуу хоолойгоороо, видео дүрсээр гээд харилцааны бүхий л хэлбэрийг багтааж чадсан, хялбар хэрэглээ бүхий хамгийн, хамгийн гэж хэлж болох чухал харилцааны хэрэгсэл бол Мессенжер юм.

Мессенжерийн бас нэг давуу тал нь Та текстээрх харилцан яриагаа хүссэн хугацаагаараа хадгалж, архивлан үлдээж болдог.

Мессенжер нь зөвхөн харилцааны нэг хэлбэр болоод зогсохгүй файл дамжуулах, зургаа илгээх, онлайн хурал зохион байгуулах, э-шуудан илгээх, сэтгэл хөдлөлөө өвөрмөцөөр илэрхийлэх, зугаацах гээд олон үйлчилгээг нэгэн дор бүрдүүлж чаджээ. Түүнчлэн мессенжерийн цонхноос та интернэтийн томоохон сайтуудаас хайлт хийж, мэдээ уншиж, зар сурталчилгаа үзэж болдогийг энд дурьдах хэрэгтэй болов уу.



Интернэтийн хэрэглэгчдийн хамгийн нийтлэг хэрэглээ болсон Мессенжерийг Монголд АНХ УДАА хөгжүүллээ. GoGo Мессенжер нь Монгол тэмүүлэлтэй хүн Таны бахархлыг төрүүлж, интернэтийн ертөнц дэх эрх чөлөөг мэдрүүлэх болно гэдэгт бид итгэж байна.

GoGo Мессенжерийн үйлчилгээний тайлбар, нөхцөлүүд нь Монгол хэл дээр хийгдсэн тул хэрэглэхэд хялбар. Мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дүрс зургууд нь Монгол төрх, Монгол хэлийг агуулсан тул илүү дотно хэрэглээг бий болгох биз ээ.

GoGo Мессенжер нь Таны тогтсон бусад хэрэглээг өөрчлөхгүй. Та GoGo Мессенжерт элссэнээр Yahoo, Google, MSN мессенжерийн эрхээрээ ч давхар холбогдох боломжтой.

Та энгийн мессэжийн цонхноос гадна чатын өрөө үүсгэж ярилцах боломжтой. Хүссэн тооныхоо хэрэглэгчидтэй нэгэн зэрэг холбогдож, онлайн хурал хийсэн ч болно.

Монголд байрлах серверээр дамжуулан GoGo Мессенжерийн найзууд бие биендээ 50Mb хүртэл хэмжээтэй файлыг ямар ч хүлээгдэлгүйгээр дамжуулна. Мөн Та ярилцагч найздаа компьютерийн дэлгэцнийхээ хүссэн хэсгийг зургаар харуулах GoGo Мессенжерийн шинэ боломжийг ашиглаад үзээрэй. GoGo Мессенжерээр дамжуулан татсан файлуудаа өөрийн компьютер дээр хадгалах хавтсыг тусгайлан зааж өгснөөр Таны эмх цэгцтэй, хялбар хэрэглээнд нийцтэй байх болно.

Та xxxxxx@gogo.mn хаяг бүхий Э-Шуудангийн үйлчилгээг ашиглах, 511хххххх дугаар бүхий дансыг үүсгэн Мобикомын хэрэглэгчидтэй мессэжээр харилцах боломжтой.

Интернэтийн байнгын хэрэглэгчдийн хувьд мессенжерийн цонх нь үргэлж нээлттэй байдаг. Тиймээс үргэлж нээлттэй байдаг энэ цонхыг ашиглан тэмдэглэл хөтлөх боломжийг бид Танд олгож байна.

GoGo Мессенжерийг ашигласнаар Та нэн хэрэгцээтэй мэдээ мэдээллийг шууд хүлээн авах боломжтой. Өөрөөр хэлбэл Таны мессенжерийн цонхонд тухайн өдрийн цаг агаарын мэдээ, ордын зурхай, өдрийн өнгийг харж болох ба GoGo.mn дэх шинэ мэдээ мэдээллээс ч Таныг хоцроохгүй.

Хэрвээ танай байгууллага бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол манай GoGo Мессенжерт өөрийн байгууллагын зар сурталчилгааг байршуулах боломжтой. Таны сурталчилгаа GoGo Мессенжерийн цонхонд байрлаж, хэрэглэгчдийн анхаарлын төвд үргэлж орших болно.

... гэх мэт Олон олон шинэ боломжууд Таныг хүлээж байна.


GoGo Мессенжерийг Та интернэтийн сүлжээ орсон бүхий л газраас ашиглах боломжтой. GoGo Мессенжерийг Та өөрийн ашигладаг бүхий л компьютерт суулгаж болох бөгөөд Microsoft Windows-ийн бүх орчинд ажиллана.

GoGo Мессенжерийг ашиглахдаа Та GoGo.mn-ийн ID-аа ашиглах тул GoGo.mn-д бүртгүүлж амжаагүй бол энд дарж гишүүнээр элсээрэй.